Зуны амралт дуусч хичээл эхлэхийн өмнөхөн саяхан "бөө" болсон хүргэн ахыгаа дагаж "Чанар"-т явлаа. Төв аймгийн Эрдэнэ сумаас нилээд цаана байдаг энэ газарт бөө болж байгаа, болон хуучин сахиустай хүмүүс ирж хүчээ авдаг арвин газар юм байнаа.
.... Бид нар явж явж бүр орой 11 цагийн үед нөгөө газартаа очлоо. Тэгээд л ороход гангаар утаж байж ордог юм байна. Тэр нь энд тэндгүй байгаа сүнс, буг чөтгөр наалдчихсан байвал гадаа үлдээгээд орж байгаа юм байна л даа. Тэгээд орсон чинь л нэг өндөр түүдэг асаачихсан, баахан хүмүүс " хиц"- ээ нүдээд л , сүртэй сүртэй хувцастай, би гайхаад л. Бараг л наадам болж байгаа юм шиг баахан гэр. 30, 40 өөд гэр лав байсан. бид нар шөнө очсон болохоор бушуухан майханаа засаад, хоол хийж идчихээд л унтаад өгсөн.
Энд тэндгүй хиц цохиод, нүдээд байсан болохоор, бас жоохон тухгүй байсан болохоор бушуухан үүр цайнгуут л бослоо. Хицнүүдээ нүдсэн хэвээрээ л .
Тэгээд л өглөө нарнаар бид нар өвөөгөө буулгачихаад( хүргэн ах маань хуучин сахиустай) өвөөдөө мөргөлөө. Зиа тэгээд л дараа нь сонин юм үзэж байгаа юм даа. Тэнд ер нь бол өвөөгөө( сахиусаа) анх буулгаж авах гэж байгаа хүмүүс их байлаа. Тэгээд л хөөрхий минь өдөржингөө дуудлагаа дуудаад л , хицээ цохиод л , тэгээд эргэж байгаад унаад л, дахиад босоод хицээ цохиод л . Тэгээд их багш , бага багш байдаг юм байна лээ. Тэр хүмүүсийг( тэдгээр улаачдыг) сургаж байгаа хүмүүс.
Анх удаа тийм олон бөө нарыг харсан. Үнэхээр гайхмаар, өдий хүртэл тийм юмыг мэдэхгүй явсан байлээ. Сүрдмээр ч гэж жигтэйхэн. Тэгээд л заримынх нь өвөө нь ерөөсөө буухгүй, үзээд л байна. Тэгээд л зарим буусан өвөө нарын зарим нь бас их догшин, зарим нь бүүр хүүхдүүдийгээ дуулуулаад л, өө бүр их сайхан байгаа бололтой найгацан сууж байгаам чинь. хэхэ. Зарим нь түшээ нараа загнаад л , яриаг нь ойлгохгүй бол мунхаг, муйхар гээд л зэмлэж өгнө шүүдээ.
Тэгээд л сахиус нь буухгүй байгаа хүмүүс нь Жартаа( тухайн газрыг ариун сахиуснууд хамгаалж байдаг гэсэн. Тэр газрыг тойруулж татсан утсыг л тэгэж хэлж байсан)-гаа тойроод гүйгээд л байна. тэгэж тэгэж байгаад л хицээ нүднэ. Тэгээд бөө болж байгаа хүмүүс чинь юм хум хардаг болдог юм гэсэн. Тэр Жартаагаасаа гарахдаа толио авч гардаг юм байлээ. Тэр нь гадаа байгаа буг чөтгөрөөс хамгаалдаг юм гэсэн. За тэгээд Харын сахиус, Цагааны сахиус, Дорлиг гэж байдаг юм байна лээ.
Сүүлийн үед хүмүүс бөө нар их боллоо гээд л ёжтой ч юмуу, үл хүндэтгэсэн байдалтай ярьдаг болсон доо. би ч анхандаа хүргэн ахыгаа бөө болоход бөө мундсан биш манайд хүртэл гэж бодсоноо нуугаад яахав. Гэтэл учир нь ийм юм байна лээ. Нэг удам( ээжийн эсвэл аавын тал) байлаа гэж бодоход түүнийг хамгаалдаг 3 хүн заавал байдаг юм байна л даа. Тэр 3 нь аль ч үед нь юм амьдарч байсан хүмүүс байдаг. Тэгээд газарт буудаг шалтгаан нь удмаа хамгаалах гэж, балчруудаа сайн хүн байлгах гэж бууж ирдэг гэнэ. Харин буухын тулд улаачаа(сахиусыг буулгаж байгаа хүн) сонгодог. Улаач болж байгаа хүн маш ховор байдаг учраас хэдэн үежингээ бууж чаддаггүй учиртай гэсэн. Бөөлөх гэдэг бол зүгээр л өвөг дээдэс нь бууж ирж байгаа гэсэн үг юм байна лээ.
За тэгээд өвөө бууж ирчихээд үзнэ шүү. Хүн болгоны өнгөрсөн, одоо , ирээдүйг хэлж өгнө . За тэгээд Харын өвөө бол хараал арилгана, хийнэ. Цагааны өвөө бол өвчин анагаана. Дорлиг бол 2 өвөөг захирдаг, бас аль алинийг нь ч хийдэг сахиус юм байна лээ.
Ахын маань тэр өвөө бол дээшээ 13 үеийн өмнө амьдарч байсан хүн гэж хэлсэн. Тэнд очоод сахиуснуудад үзүүлсэн . Нэг удаа цагааны өвөөд үзүүлээд. Тэгээд бүр лаг бөө нар чинь хицгүй байсан ч нэг юмаараа(манжига билүү ) уяа шиг юм аа эргүүлж байгаад л сахиусаа оруулчдын байна лээ. Тэгээд л хамаг өвчинг минь хэлээд л , бүр эмзэг эмзэг юмыг минь хэлээд. хэхэ. Намайг бүр " нэг нас барсан бүстэй хүнийг их зүүдэлдэг юм байна тийм үү "-гэлээ. Тэр нь манай нэг нас барсан ах л даа. Би нээрээ л их зүүдэлдэг юм. Тэгээд чамтай ярьдаг уу, зүүдэнд чинь инээдэг юм байна даа гээд л ... Би наана нь сонсчоод -тиймээ гээд уйлаад л. хэхэ . Өө тэгээд үнэхээр сонин юм үзсээн. Тийм сонин ертөнц байдаг гэж мэдээчгүй байсан. Би бурхан байдаг гэж итгэдэг байсан болохоос тийм юм мэддэггүй байсан болохоор тэр олон бөөн дунд, харсан юмнуудаасаа болоод, хэтэрхий их шоконд ороод бараг л солиорох гэж байгаа юм шиг санагдсан. хэхэ.
Тэгээд сахиуснууд чинь улаачийгаа их хамгаалдаг юм байна лээ. Тэгээд улаачийнхаа нүдээр өвөө нь мэлмийддэг гэнэ. Орой нь манай ах нөгөө жартааны чинь гадаа гарч явж байгаад 6 хөлтэй үхэр харсан гэнэ. Тэгээд чулуу аваад шидсэн чинь хөдлөхгүй зогсоод байсан гэсэн. Тэгээд л өвөөгөөс маргааш буухаар нь асуусан чинь албин чөтгөр(сүнс) байсан. Тэд нар чинь юм юманд хувирдаг гэж хэллээ. Жихүүдэс хүрээд л явчихсан. Дараа нь өвөөг буухаар нь би өвөөтэй хүүрнэлээ.
Өвөөгөөс Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуулаа. Тэгсэн надаас нэг ч хүн ингэж асуугаагүй гээд. Өвөө нь тэнгэрээс ирсэн. Үүлээр дамжиж замбуулин тив дээр буудаг. Бие гэж байдаггүй. Замбуулин тивд буух гэж улаачийгаа маш удаан хүлээсэн. 108 тэнгэр байдаг. Тэрний Заргачийн тэнгэрийнх нь ноён хүн байна гэж хэллээ. Хамгийн гол нь Тэнгэрт Замбуулин тивд байгаа бүх юм байдаг гэж хэлсэн. Бас тэгээд цаг хугацаа гэж байдаггүй. Бүх юм нь мөнхийн гэж хэлсэн. Би тэгээд аан гээд л суугаад байсан. хэхэ.
Тэгээд бид нар тэнд 2 хоночихоод л ирсэн дээ. Одоо тэгээд улаачийн үсэнд нь хүрч болохгүй. Хүрвэл тэнгэр ниргэнэ гэж хэлсэн . Ёстой аймар.
Энэ зуны амралтын хамгийн сонин өдрүүд байлаа. Үнэндээ тэнд байсан сахиуснуудаас хүссэн юмаа сонсож чадаагүй ээ. хэхэ. Бодож байснаас өөр юм хэлээд. Бүгд л тэгэж хэлсэн. . Одоо хүртэл зүүдлээд ч байгаа юм шиг. Бас л нэг сонин ертөнц. зэргэлдээх ертөнц маань




